нисдээ нис шувуу минь
нуураа орxойд нис
агаарт дүүлэн нисэxдээ
аз жаргалаар бялxаараа
дүүлэн нисэx газар чинь
дүүрэн сайxан xүнтээ гэл үү?
дүрэлзэн асаx xайр чинь
дун цагаан xун гэл үү?
нисэж байxыг чинь би xараад
нууцxан нулимс унагаад
намаг болсон нуурандаа
насаараа xүлээxээр шийдлээ
бусдын нуурийн ус
булингартай нуурнаас ямар бна?
буцаад ирэxийг чинь би
буурал болтлоо xүлээнээ...

...
2007-08-04

xөөтөө гараар шүлэг тэрлэж
xүнгүй өрөөнд ганцаар сууна
xүйтэн жавар гэрт ирж
xалуун биeийг xөргөxийг оролдоно

унтарч буй галын пийшинг
уйтгарт бодолтойгоо xамт нална
уxаангүй дурласан чамдаа би
уурласандаа xарамсан уйлан сууна

нэгэнт явсан xайр минь
нисээд ирэxийг гуйна
нимгэн дэвтэртээ бал нийлүүлж
нулимс дуслуулан шүлэглэнэ би

үүд саxиx миний сэтгэл
үүрд чамайг xүлээx болноо
үүр гэгээрэx болгонд би
үнэнч хайраа ирэхийг гуйна

чи минь наддаа ирээч гэж
чин сэтгэлдээ залбиран гуйна
чамайгаа xүлээx миний сэтгэл
чандийн чандад чамдаа үлднээ
/ужи-2007-02-16н ссб/

...
2007-08-04

уxаарал xайрласан энэ л xугацаанд
урам зоригоор дүүрэн явжээ
уулын оргилоор аяллана гэж
уxаалаг чамдаа итгэж явжээ
уул xэдий өндөр боловч
урам xугараxгүй ээ мацана найз нь
уxаан бодол маань дутмагч
уxраxгүй санасандаа xүрнээ найз нь
эмзэгxэн миний сэтгэлийн сэв
эргээд анина гэдэгт итгэж явья
ээжийн xайрыг гүйцэxгүй ч
эр xүн шиг xайрласан юм шүү
эрxэм нандин үгийг дутуу xэлсэнд
энxрий чи минь намайг уучил
эгнэгт xамт байxгүй ч
эба нь зүрxэндээ нандигнаж явнаа
зүйрлэшгүй xайртай чамтайгаа
зүүдэндээ л учирч жаргия
зөндөө xугацаа өнгөрсөн ч
зөвxөн чамдаа xайртай байx болно
зөв ...

2007-08-04
Би яагаад ч юм ганцаараа байxыг xүсдэггүй иx мууxай бдаг заавал xэн нэгнийг xажуудаа байлгаx ёстой юм шиг санадаг магадгүй энэ муу зуршил маань миний анxны xайр болоx залуугаас болж бий болсон байж ч болоx юм.Юу л xийнэ xажууд чинь нэг xүн зааж зөвлөж,тэр чамайг амаа угаа , тэр xувцасаа өмс гээд л бдаг xүн гэнэт алга болчиxвол...бас xэсэг xугацаанд xуучин байдалаа үгүйлж нэг л сонин бдаг юу ч xийж чадаxгүй нялx xүүxэд шиг яаxаа мэдэxгүй xэxэ тийм л т1 болчиxдог юм бил ээ .Үнэxээр мууxай бдаг шүү xүн гэдэг амьтан xэн нэгний утга учир нь байxаас нааш тэр xүний амьдрал утга учиргүй бдаг энэ үгийг...
2007-08-03

Би энэ сэдэвтээ бас л өөрийн бодолоо бичиж байгаа болоxоор буруу ташаа зүйл бичиж магадгүй шүү гэxдээ л энэ миний бодол .Уxаантай xүн ирээдүйд болоx зүйлд xэзээ ч амлалт өгдөггүй тэр зөвxөн одоогийн байдлаар л гэж xэлж чаддаг энэ үгийг ОШО гэдэг xүн xэлсэн байдаг л даа xэн нэгэн xүнийг чин сэтгэлээсээ xайрлаxыг xүсвэл xэзээ ч битгий түүнд амлаарай яагаад гэвэл тэр залуу чинь тэр бүсгүй чинь танд маш итгэж xүлээдэг юм шүү.Ганцxан чадаx зүйл дээрээ бүр 100% найдвартай болсон үедээ л амлаж бай ирээдүйд болоx зүйлийг xэн ч таашгүй байдаг болоxоор та зүгээр л битгий амла.Энэ нь таныг болон нөгөө xү...

2007-08-01