Нэгэн найз охин маань надтай ярилцаж суухдаа ингэж хэлсэн юм.Би хөөрхөн охидыг харахаар өөрийгөө голох юм бас тэдэнд багахан атаархах юм гэсэн.Тэр үед би найздаа өөрийнхөө бодлыг хэлсэнээр түүний энэ бодол өөрчлөгдсөн.Юу гэж хэлсэн бэ гэвэл:Энэ дэлхий дээрхи хүн бүр бие биенээсээ өөр, мөн тэд өөрсдийн гэсэн давтагдашгүй зан чанар, үйлдлүүдийг хийдэг.Тэгээд ч энэ дэлхий дээр чамайг орлох зүйл чамаас өөр байхгүй.Чи бол энэ дэлхий дээрхи цорын ганц брэнд хүн."БУСАД ХҮН ЧАМАЙГ ЯАЖ ХАРАХ НЬ ЧУХАЛ БИШ ХАРИН ЧИ ӨӨРИЙГӨӨ ХЭН ГЭЖ ҮЗЭХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ" гэж хэлсэн юм.Тэр найз охины маань сэтгэл санаа тэр дороо л өөдрөг болоод би ч түүнд сэтгэлийн дэм өгч өөрөө өөртөө итгэх итгэлийг нь нэмж чадсандаа таатай байлаа.Энэ жишээ дээр гаднах өнгө төрх яригдсан ч брэнд хүн гэж чиний сэтгэл дэх өөрөө өөрийгөө хэн гэж үзэх үзлийг тань илэрхийлэх тэр хэмжүүр гэдгийг би онцолж хэлсэн юм.Өөрийгөө үнэлэх үнэлэмж нь ирээдүйд ихийг хийж бүтээхийн эхлэл гэж би боддог юм.Залуу хүн гэлтгүй хүн бүр өнгөрсөндөө харамсаж суухгүйгээр өнгөрснөөс гэрэл гэгээтэй дурсамжаа л санан алдсан зүйл дээрээ сургамж аван ирээдүйн хүсэл тэмүүлэл зорилгоруугаа хийж бүтээхээс эхлээд өөрийн чадлаараа зүтгэх нь огт оролдохгүй байхаас 1000 дахин дээр.Хүн өөртөө итгэх итгэлээ алдаж эхлэхээрээ хэнд ч хэрэггүй нэгэн болдог.Учир нь бусдын аяыг харагч нэгэн болж хувираад зогсохгүй бусдын аясыг дагалдагч болно.Энэ нь маш муу.Залуус бид өөртөө итгэх итгэлээ алдахгүйн тулд мөн тэр итгэлээ үргэлж тэжээж байхын тулд мэдлэг боловсролоо цаг үетэйгээ нийцүүлэн үргэлж шинийг эрэлхийлж сурч боловсрохын төлөө хичээх хэрэгтэй.Бид дэлхийд монголынхоо ноолуураар биш,монголынхоо баялаг олдворуудаар биш,бид монголынхоо монгол брэнд хүнээр гоёх цаг удахгүй ирнэ гэж би хувьдаа итгэдэг.
Өөрийгөө үнэлэх нь ирээдүйд ихийг хийж бүтээхийн эхлэл байх болно.