2012-12-31
кальцийн агууламж ихтэй хvнсний бvтээгдэхvvнvvд
1 . Үнээний сүү Үнээний сүү нь шим тэжээл ихтэй , кальцийн хамгийн сайн эх үүсвэр бөгөөд кальцийг сайтар шингээхэд тустай . Үнээний сүү нь төгс төгөлдөрт хамгийн ойртсон хүнсний бүтээгдэхүүн хэмээн өргөмжлөгдсөн хамгийн төгс органик бүтээгдэхүүн юм . 2. Тараг Тараг нь мөн кальцийн маш сайн эх үүсвэр бөгөөд нэг аяга 150 мл тараг уухад 10аас доош насны хүүхдийн кальцийн хэрэгцээний 1/3 , том хүний 1/5ийг хангана . 3 . Бяслаг Бяслаг нь сүүн бүтээгдэхүүн дотроо кальцаар хамгийн баялаг нь бөгөөд энэ кальц нь хүний биед маш амархан шимэгддэг . Харьцуулбал : 250 грамм сүү =200 грамм тараг = 40 грамм бяслаг 4. Кальц агуулсан жүржийн шүүс Жүрж нь эмчилгээний шилдэг жимс гэж өргөмжлөгддөг , С аминдэмээр баялаг ойролцоогоор 226 грамм жүржийн шүүсэнд агуулагдаж буй 300 мг кальц нь нэг аяга үнээний сүүн дэх кальцийн агууламжтай ойролцоо байна . 5. Хатаасан бяслаг Хатаасан бяслаган дахь кальц ба фтор нь яс ба шүдний хөгжилд гол нөлөөтэй . 6. Буурцагны төрлүүд Буурцагны төрлүүдийн шим тэжээл маш өндөр , ихэнх нь кальц ихээр агуулдаг . Гэхдээ уурагны харшил өгч болзошгүй тул зөвхөн нэг наснаас дээш хүүхэд буурцагны сүү , шүүс зэргийг уухыг ээжүүд анхаараарай . Мөн нэг дор ихээр ууж болохгүй . 7: Тод ногоон өнгийн навчит ногоонууд Хүүхэд шинэ , даршилсан , хөлдөөсөн зэрэг олон төрлийн ногоон навчит хүнсний ногоонуудыг цөцгийн тосоор амтлан идэж байх нь эрүүл мэндэд тустай . 8 .Далайн байцаа Кальцаас гадна йод ихээр агуулсан бамбай булчирхайд маш сайн нөлөөтэй . Уураг , ханаагүй өөх тосны хүчил мөн ихээр агуулагддаг . 9. Жижиг сам хорхой Уураг , эрдэс бодисууд болон кальцаар баялаг , кальцийн агуулах гэж нэршсэн . Кальцийн дутагдлын үед хамгийн шилдэг сонголт болно . Хүүхдийн нэмэлт хоолонд хийж өгч байх нь кальц нөхөх шилдэг арга болно . Эх сурвалж baobao.sohu.com-с товчлон орчуулав Өдөрт дор хаяж 1200 мг кальц, 800-1000 нэгж D3 витамин авч байх хэрэгтэй. Витамин D нь кальци шингэхэд дэмжлэг үзүүлдэг аж. Эмч таны шаардлагатай кальц витамин D-г нэмж уухыг зөвлөж магадгүй. Зохих хэмжээний кальци, витамин D, уураг агуулсан хоолны дэглэм барих хэрэгтэй. Дэглэм барьж байх зуур ясны сийрэгжилт бүрэн зогсохгүй ч хэрглэж буй нэмэлт бодисоор дамжуулан төлжих, уг байдлаа хадгалах дэмжлэг үзүүлэх боломжтой. Кальцийн агууламж ихтэй хүнс: • Бяслаг • Зайрмаг • Навчлаг ногоон ургамал. Жишээ нь: буудай, ногоон буурцаг • Тослог багатай сүү • Хулд загас (салмон) • Сардин загас (ястай) • Дүүнүү • Тараг
Бичсэн: Маша | цаг: 04:04 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax