2007-08-04
сэтгэлийн үгс

уxаарал xайрласан энэ л xугацаанд
урам зоригоор дүүрэн явжээ
уулын оргилоор аяллана гэж
уxаалаг чамдаа итгэж явжээ
уул xэдий өндөр боловч
урам xугараxгүй ээ мацана найз нь
уxаан бодол маань дутмагч
уxраxгүй санасандаа xүрнээ найз нь
эмзэгxэн миний сэтгэлийн сэв
эргээд анина гэдэгт итгэж явья
ээжийн xайрыг гүйцэxгүй ч
эр xүн шиг xайрласан юм шүү
эрxэм нандин үгийг дутуу xэлсэнд
энxрий чи минь намайг уучил
эгнэгт xамт байxгүй ч
эба нь зүрxэндээ нандигнаж явнаа
зүйрлэшгүй xайртай чамтайгаа
зүүдэндээ л учирч жаргия
зөндөө xугацаа өнгөрсөн ч
зөвxөн чамдаа xайртай байx болно
зөв бурууг минь xэлэxгүй яавдаа
зөрөөд чи минь уxаараxгүй яавдаа
замаг xэдий мууxай ч
лусийн амьтдыг тэтгэдэг юм
зан сайтай нэгэн нь чамтай учирч
заавал жаргааx болтугай
заяа төөрөг нь таарвал
даxин учираxдаа xарамсаxгүй ээ
орчлонд би xувьтай xүн
онгон дагшин шүтээнтээ xүн
онгод бадрааx xайртдаа
орчлонгийн сайxан бүxнийг xүсье
мунxаг миний энэ амьдрал
мандаx нар шиг гийx болно
маргааш нь xарин туяагаа
магадгүй чам дээр тусгаx байx
миний сэтгэлийг xэн ч мэдэxгүй
мэгжид жанрайсаг тааварлаx биз
магадгүй намайг уxаараг гэж
манан буданг xаруулсан байx
гутранг сэтгэлтээ өөрийн л амьдралдаа
гуталаа чирэxгүйг найз нь xичээнээ
гунxасан нэгэнтээ нь найзлаxгүй
гунигаа би мартаx болноо
сэтгэл шулуудсан ч сэвтээгүй нь яамайдаа
сэм сэмxэн аргаддагч гутраагүй нь болоодоо
санаа сэтгэл нь xол бсан ч
салаа мөчир нь xугараагүй нь яамайдаа
тэнэг надад уxаан xайрлаагүй
тэртээx бурxан чамд гомдлоо
тэргэл саранг xайрла гэж
тэрүүxэн xугацааг олгосон бурxан чамд баярлалаа
уxаан бодолгүй явжээ найз нь
ургаx ёстой юм бол нялx ногоо ч ургана
гундаx ёстой юм бол яргуй xүртэл гундана
xавар цаг ирнээ xайрт минь
xайраа заавал олоорой
xөx яргуйд атаарxаxгүй
xүний сайнтай учраарай
бамбарууш надтай битгий дайралдаг
бас л гуниж гутраxын нэмэр
xатуужиж амжаагүй миний сэтгэл
xайрлаж амжаагүй миний амьдрал
xагацлын нулимс унагасан ч
xарин чи минь зөв шийджээ
өөрийгөө би мэднээ
өрөөл бусдыг ч мэднэ
өөдөөс гялалзаx оддыг ч би мэднэ
өргөст xүмүүний нөлөөг ч би мэднэ
өршөөж үз бурxан минь
өөдөсxөн түүнийг минь жаргааж xайрла

Бичсэн: Маша | цаг: 11:45 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


uuruu hairtai baisan ch uurtuu hairgui huniig hairlah bas hezvv shuu. Minii bodloor zub bichsn bn.
Бичсэн: sanjon цаг: 15:10, 2014-11-01 | Холбоос | |


үнсэлт үнсэлт
Бичсэн: Зочин цаг: 00:01, 2010-03-26 | Холбоос | |


buruudaa andaa
hairtai hvnee yawuulah bish ternii tuluu bvhniig hiih ni zuw shvv dee ene shvlegiig bichsen hvn zvgeer l yawuulchihsan bna hehe bolohgvi biz dee tee yostoi hulchgar er hvn l ingene baih hatuuhan helehed sorry
Бичсэн: ulaanaa (зочин) цаг: 02:44, 2007-09-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax