дурсахыг xүсээгүй дурсамж
эргэн сэдэрхэд би дургүй
дугархыг хүсээгүй амыг
нээх оролдлогонд би дургүй
дундуур сэтгэлийг мэддэг мэт
дульдуухан харцанд би дургүй
дуулим хорвоод хамтдаа гэх
дэндуу бардам худал аманд би дургүй
болох зүйлийн өмнөөс баталгаа гаргаж амлалт өгдөг
болчимгүй мунхаг ухаанд би дургүй
бодсон бодолоо бусдад тулгадаг
балмад тэнэг аашинд би дургүй
бусдын хайрлаж чадаагүйг хайрласандаа
бурханд чи талархах ёстой
буруу бодол дорой ухаандаа гомдо
бусдыг нь харин амьдрал чамд ойлгуулах биз /ужи-2007-11сар/