- Ерөнхий ойлголтоор бол эсийн шинжилгээг ямар ч газраас авч болно. Харин савны хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх зорилгоор бол умайн хүзүүнээс гуужсан эсийг авч шинжилж харахыг хэлж байгаа юм. Ингэснээрээ эмч хүн нүдээрээ хараад хэзээ ч оношилж чадахгүй, ЭХО-гоор бол бүр оношлох ямар ч боломжгүй эсийн өөрчлөлтийг илрүүлнэ гэсэн үг юм. Эсийн өөрчлөлт өгсөн суурь өвчин байгаа үед 3 юмуу 5, 10 жилийн дараа хорт хавдар үүсдэг. Үүнийг л эрт үед нь илрүүлэх зорилгоор эсийн шинжилгээ авдаг.
- Манай бүсгүйчүүд хавдрын шалтгааныг янз бүрээр дороосоо даарснаас, бэлгийн харьцаанд орохгүй болохоор гормоны дутагдлаас, БЗХӨ-өөс, савны шарх удсанаас гэх мэтээр маш олон янзаар ярьцгаадаг. Хавдар үүсгэгчийн гол эх үүсвэр нь юу вэ?
- Ер нь хавдар болгон өөр өөр шалтгаантай. Харин умайн хүзүүний хорт хавдрын хувьд хамгийн сайн судлагдсан, хамгийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй, шалтгааныг нь үндсэндээ тодорхой гэж үздэг. Савны хавдар буюу умайн хүзүүний хавдараар ихэвчилэн бэлгийн харьцаанд орсон эмэгтэйчүүд өвддөг. Бэлгийн харьцаанд ороогүй эмэгтэйчүүд өвддөггүй. Тийм болохоор гол үүсгэж байгаа үүсгэгч нь бэлгийн замаар халдварлагддаг вирусын өвчин юм. Хүний папиллом вирус гэдэг ерөнхий нэртэй HBV энэ вирусаар халдвар авсан эмэгтэйчүүдэд умайн хүзүүний эсийн өөрчлөлт өгч савны хавдар үүсэх эрсдэл нэн өндөр болдог. Энэ вирус нь нийт хүн амын 35% -д тархсан маш тархмал. Сүүлийн үед улам ихсэж байгаа. Энэ вирусын халдвар авсан хүнд ямар нэг шинж тэмдэг огт байдаггүй, мөн зовиур байхгүй эсийн шинжилгээнээс өөр ямар ч үзлэгээр оношлогдох боломжгүй. Тэгэхээр эсийн шинжилгээг тогтмол өгч байж амь насаа аврах боломжтой.
- Энэ вирусийн халдвараас яаж сэргийлэх вэ?
- Энэ бол бэлгийн замаар халдварладаг олон нян вирусын нэг нь. Одоогоор хүн төрөлхтөн вирусыг бүрмөсөн эмчилэх ямар нэгэн эмийн гаралтай эмчилгээ олоогүй байгаа. Бусад улс оронд Хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ вирустай тэмцэх урьдчилэн сэргийлэх вакцин хийгдэх гэж байна. Харин манай орны хувьд шийдэхэд учир дутагдалтай л даа. Яагаад гэвэл энэ вирус хэтэрхий түгээмэл 3 хүний нэгд нь байдаг учраас зардал өндөртэй. Энэ вирусын авсан хүн болгонд эсийн өөрчлөлт үүсдэггүй учраас вакцинжилтын хувьд эрт байна.
Яагаад ихсээд байна вэ гэвэл залуучууд эрт бэлгийн харилцаанд орох, замбараагүй бэлгийн харилцаа болон бэлгийн олон хавьтагчтай байх явдал түгээмэл болсон. Үүнийг дагаад ямар нэгэн БЗХӨ - р өвдөх магадлал өндөр, баталгаагүй эмчилгээг өөрсдөө дур мэдэн хийх зэрэг олон шалтгаанаас болж байна. Энэ дунд хүний папиллом вирус байдаг. Бусад өвчин нь хэдийгээр бэлгийн замаар халдварладаг ч гэсэн. Энэ вирус шиг хорт хавдар үүсгэдэггүй. Энэ вирус л хүнд хорт хавдар үүсгэх шалтгаан болдогоороо онцлогтой.
- Хавдар гэж юу вэ? Киста, уйланхай, фибромиомын талаар тайлбарлаж өгнө үү?
- Хавдар гэдэг бол ерөнхий нэр юм. Хүний биед 400 гаруй төрлийн хавдар байдаг гэж үздэг. Ерөнхийдөө бүлэгчилбэл 100 гаруй төрлийн хавдар гэж ярьж болох юм. Хортой ба хоргүй гэж хоёр хуваагддаг. Хоргүй хавдар нь илүү түгээмэл тохиолддог. Хоргүй хавдар нь тухайн үүссэн эд эрхтэн байгаа газартаа зэргэлдээ эд эрхтэнээ дарах үйл ажиллагаа үзүүлдэг бол хортой хавдар нь хэдийгээр жижигхэн ч цус, тунгалгийн судсаар хавдарын эс нь бусад эд эрхтэнд очиж тэндээ үйл ажиллагааг нь алдагдуулан ургах чадвартай, хажуугийн эд эрхтэн рүүгээ зөмөрч орон /идэх/ ургах чадвартай байдаг.
Уйланхай буюу киста гэдэг нь хавдар биш. Гэхдээ уйланхай бүтэцтэй хоргүй хавдар гэж байдаг. Уйланхай маань ихэвчлэн өндгөвчин дээр тохиолддог. Ер нь эрүүл эмэгтэй хүний биед сар болгон аль нэгэн өнгөвчинд ээлжлээд уйланхай үүсдэг. Диаметр нь 2 - 3 см хүртэл томорно. Яг энэ үед ЭХО-д харуулахад уйланхайтай байна, хавдартай байна гэсэн буруу ойлголтоор хэрэгтэй, хэрэггүй эмчилгээ хийлгэж сэтгэл санаа, цаг хугацаагаа алддаг. Тэгэхээр эрүүл эмэгтэй бүрт сар нэг удаа уйланхай үзэгддэг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тэр киста буюу уйланхай байж тэр нь хагарч, тэрнээс өндгөн эс нь ялгарч эмэгтэй хүн жирэмсэн болох боломжтой болдог. Өндгөвчинд уйланхай байдаггүй бол тухайн эмэгтэй хэзээ ч жирэмслэхгүй юм. Харин 12 - 25%-д нь шимэгдэж алга болохгүй байх хандлага байдаг. Тийм үед бол эмийн эмчилгээ хийх хэрэгтэй. Энэ нь бол мэс заслын эмчилгээний заалт биш. Фибромиом гэж савны булчингийн гаралтай хоргүй хавдрын зангилаануудыг хэлдэг. Хортой болох магадлал маш бага. Нэг буюу олон голомтод хэлбэрээр умайд үүсдэг. Илрүүлээд зохих эмчилгээ хийгдэх юм бол аюулгүйгээр бүрэн эдгэрэх боломжтой.
- Урьдчилан сэргийлэхийн тулд?
- Юуны түрүүнд хавдарын талаар мэдлэг мэдээлэлтэй байх. Жил болгон нэг удаа эсийн шинжилгээ болон хавдрын нарийн мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж байвал та савны хавдраас болж амь насаа алдахгүй байх 100%-ийн баталгаа болно. Ялангуяа цэвэршилтийн насны болон, цэвэршилтийн дараах үеийн хүмүүс онцгой анхаарах хэрэгтэй. Яагаад ингэж хэлж байна гэвэл ер нь хавдар өвчин бол настай буюу нас ахих тусам тусах магадлал өндөрсдөг өвчин юм.
- Эрчүүдэд хандаж хэлэхэд
- Эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдар нь бэлгийн замаар халдварладаг гэдгийг манай эрчүүд сайн ойлгох ёстой юм. Бэлгийн харьцаанд орохдоо хамгаалалттай буюу бэлгэвчийг зохих ёсоор хэрэглэх хэрэгтэй. Хэдийн вирусын гаралтай гэж байгаа боловч эрэгтэй хүн өөрөө ерөөсөө өвддөггүй харин тараагч гэсэн үг. Мөн хайртай хань, эхнэр дүү, эгч, ээж нар болон эмээдээ анхаарал халамж тавиад жилдээ нэг удаа умайн хүзүүний эсийн шинжилгээ өгүүлэн эмэгтэйчүүдийн хавдрын эмчид үзүүлэх юм бол хамгийн ойр дотны хүнийхээ амь насыг аварах болмжтой юм шүү гэж хэлмээр байна.
- Сайн дураараа хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэж шинжилгээ өгөхийг хүсэж буй эмэгтэйчүүд хаана хандах вэ?
- Эмэгтэйчүүдийн хавдраар дагнасан манай эмнэлэгт эсвэл Хавдар судлалын төвд хандаж болно. Лавлах,цахим бүртгэлийн утас:451143 мөн Даффодил” клиникт үзүүлэхэд ямар нэгэн бичиг баримт шаардахгүй тул шууд очих юмуу 55252445 утсаар дугаар аваад үзүүлж, шинжилгээ өгөх боломжтой. Шинжилгээний хариу 5 - 7 хоногийн дараа гарна.
Эмэгтэйчүүдийн хавдар сүүлийн үед ихсэж байна. Мөн залуужиж байна гэж ярих болсон?
Сүүлийн үед хавдар ер нь ихсэх хандлагатай болоод байна. Монголд долоо хоног бүр 3 хүн шинээр өвдөж 2 хүн нас бардаг эмгэнэлт байдалтай. Уг нь эрт илрүүлбэл эмчлэх боломжтой. Залуу эмэгтэйчүүдэд хавдрын урьдал эмгэгүүд хөнгөн хэлбэрээр илрэх нь элбэг байдаг. Гэхдээ 60 орчим хувь нь өөрөө эргээд эдгэдэг. Ховор тохиолдолд 25 наснаас өмнө хорт хавдар үүсдэг. Нэгэнт үүссэн хавдар залуу хүнд арай хурдан тархах явдал бий. Гэхдээ умайн хүзүүний хавдар залуу хүнд илүү хурдан үүсч эхлэхгүй, ялгаагүй олон жил үргэлжилнэ. Нас харгалзахгүй хурдан явцтай хавдрын ховор төрөл гэж тусдаа байдаг.
Умайн хүзүүний шархлааг эмчлэхгүй бол хавдар болох уу?
Шархлаа гэдэг бол олон хэвийн ба эмгэг өөрчлөлтүүд юм. Ямар ч байсан шууд хавдар болчихгүй “урьдал” өвчний үе шатуудыг дамжин 2-10 жилийн дараа хавдар үүсгэх магадлалтай. Хамгийн гол нь нарийн оношилж чадвал бүрэн эмчилж болно.
Шинжилгээг үнэн зөв гаргахын тулд хувь хүнээс дараах зүйлийг анхаарах шаардлагатай. Үүнд:
- Сарын тэмдэг ирж байх үед аль болох тест өгөхгүй байх
- Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө шүршүүрт орж болохгүй
- Шинжилгээ өгөхөөс өмнө 48 цагийн өмнө бэлгийн харьцаанд орж болохгүй.
- Шинжилгээ өгөхөөс өмнө 48 цагийн өмнө тампон, жирэмснээс сэргийлэх эм мөн эмэгтэйчүүдийн тос, ариун цэврийн хөөс зэргийг хэрэглэж болохгүй.
Шинж, тэмдэг, зовиур
Доорхи шинж тэмдэгүүд нь хавдрын хожуу үе хүртэл илрэхгүй байж болно.
- Хамгийн элбэг тохиолддог зовиур шинж тэмдэг нь хоолны дуршил буурах, турж эцэх, ядарч сульдах
- Хавдар томорсон үед өвчтөнд байнга өвдөлт үүсэх, эсвэл хэвлийн баруун дээд хэсэгт зангилаа, овгор зүйл тэмтрэгдэх
- Гэдэс томрох
- Шарлалт /арьс, нүдний эвэрлэг бүрхүүл/
- Элэгний суурь өвчин, хатуурлын улмаас өвчтөний биеийн ерөнхий байдал муудах