2010-1-2
Умайн хүзүүний хавдар буюу өмөнгөөс сэргийлж болох уу?
- Эсийн шинжилгээ гэж юуг хэлж байна вэ?
- Ерөнхий ойлголтоор бол эсийн шинжилгээг ямар ч газраас авч болно. Харин савны хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх зорилгоор бол умайн хүзүүнээс гуужсан эсийг авч шинжилж харахыг хэлж байгаа юм. Ингэснээрээ эмч хүн нүдээрээ хараад хэзээ ч оношилж чадахгүй, ЭХО-гоор бол бүр оношлох ямар ч боломжгүй эсийн өөрчлөлтийг илрүүлнэ гэсэн үг юм. Эсийн өөрчлөлт өгсөн суурь өвчин байгаа үед 3 юмуу 5, 10 жилийн дараа хорт хавдар үүсдэг. Үүнийг л эрт үед нь илрүүлэх зорилгоор эсийн шинжилгээ авдаг.

- Манай бүсгүйчүүд хавдрын шалтгааныг янз бүрээр дороосоо даарснаас, бэлгийн харьцаанд орохгүй болохоор гормоны дутагдлаас, БЗХӨ-өөс, савны шарх удсанаас гэх мэтээр маш олон янзаар ярьцгаадаг. Хавдар үүсгэгчийн гол эх үүсвэр нь юу вэ?
- Ер нь хавдар болгон өөр өөр шалтгаантай. Харин умайн хүзүүний хорт хавдрын хувьд хамгийн сайн судлагдсан, хамгийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй, шалтгааныг нь үндсэндээ тодорхой гэж үздэг. Савны хавдар буюу умайн хүзүүний хавдараар ихэвчилэн бэлгийн харьцаанд орсон эмэгтэйчүүд өвддөг. Бэлгийн харьцаанд ороогүй эмэгтэйчүүд өвддөггүй. Тийм болохоор гол үүсгэж байгаа үүсгэгч нь бэлгийн замаар халдварлагддаг вирусын өвчин юм. Хүний папиллом вирус гэдэг ерөнхий нэртэй HBV энэ вирусаар халдвар авсан эмэгтэйчүүдэд умайн хүзүүний эсийн өөрчлөлт өгч савны хавдар үүсэх эрсдэл нэн өндөр болдог. Энэ вирус нь нийт хүн амын 35% -д тархсан маш тархмал. Сүүлийн үед улам ихсэж байгаа. Энэ вирусын халдвар авсан хүнд ямар нэг шинж тэмдэг огт байдаггүй, мөн зовиур байхгүй эсийн шинжилгээнээс өөр ямар ч үзлэгээр оношлогдох боломжгүй. Тэгэхээр эсийн шинжилгээг тогтмол өгч байж амь насаа аврах боломжтой.

- Энэ вирусийн халдвараас яаж сэргийлэх вэ?
- Энэ бол бэлгийн замаар халдварладаг олон нян вирусын нэг нь. Одоогоор хүн төрөлхтөн вирусыг бүрмөсөн эмчилэх ямар нэгэн эмийн гаралтай эмчилгээ олоогүй байгаа. Бусад улс оронд Хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ вирустай тэмцэх урьдчилэн сэргийлэх вакцин хийгдэх гэж байна. Харин манай орны хувьд шийдэхэд учир дутагдалтай л даа. Яагаад гэвэл энэ вирус хэтэрхий түгээмэл 3 хүний нэгд нь байдаг учраас зардал өндөртэй. Энэ вирусын авсан хүн болгонд эсийн өөрчлөлт үүсдэггүй учраас вакцинжилтын хувьд эрт байна.
Яагаад ихсээд байна вэ гэвэл залуучууд эрт бэлгийн харилцаанд орох, замбараагүй бэлгийн харилцаа болон бэлгийн олон хавьтагчтай байх явдал түгээмэл болсон. Үүнийг дагаад ямар нэгэн БЗХӨ - р өвдөх магадлал өндөр, баталгаагүй эмчилгээг өөрсдөө дур мэдэн хийх зэрэг олон шалтгаанаас болж байна. Энэ дунд хүний папиллом вирус байдаг. Бусад өвчин нь хэдийгээр бэлгийн замаар халдварладаг ч гэсэн. Энэ вирус шиг хорт хавдар үүсгэдэггүй. Энэ вирус л хүнд хорт хавдар үүсгэх шалтгаан болдогоороо онцлогтой.

- Хавдар гэж юу вэ? Киста, уйланхай, фибромиомын талаар тайлбарлаж өгнө үү?
- Хавдар гэдэг бол ерөнхий нэр юм. Хүний биед 400 гаруй төрлийн хавдар байдаг гэж үздэг. Ерөнхийдөө бүлэгчилбэл 100 гаруй төрлийн хавдар гэж ярьж болох юм. Хортой ба хоргүй гэж хоёр хуваагддаг. Хоргүй хавдар нь илүү түгээмэл тохиолддог. Хоргүй хавдар нь тухайн үүссэн эд эрхтэн байгаа газартаа зэргэлдээ эд эрхтэнээ дарах үйл ажиллагаа үзүүлдэг бол хортой хавдар нь хэдийгээр жижигхэн ч цус, тунгалгийн судсаар хавдарын эс нь бусад эд эрхтэнд очиж тэндээ үйл ажиллагааг нь алдагдуулан ургах чадвартай, хажуугийн эд эрхтэн рүүгээ зөмөрч орон /идэх/ ургах чадвартай байдаг.
Уйланхай буюу киста гэдэг нь хавдар биш. Гэхдээ уйланхай бүтэцтэй хоргүй хавдар гэж байдаг. Уйланхай маань ихэвчлэн өндгөвчин дээр тохиолддог. Ер нь эрүүл эмэгтэй хүний биед сар болгон аль нэгэн өнгөвчинд ээлжлээд уйланхай үүсдэг. Диаметр нь 2 - 3 см хүртэл томорно. Яг энэ үед ЭХО-д харуулахад уйланхайтай байна, хавдартай байна гэсэн буруу ойлголтоор хэрэгтэй, хэрэггүй эмчилгээ хийлгэж сэтгэл санаа, цаг хугацаагаа алддаг. Тэгэхээр эрүүл эмэгтэй бүрт сар нэг удаа уйланхай үзэгддэг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тэр киста буюу уйланхай байж тэр нь хагарч, тэрнээс өндгөн эс нь ялгарч эмэгтэй хүн жирэмсэн болох боломжтой болдог. Өндгөвчинд уйланхай байдаггүй бол тухайн эмэгтэй хэзээ ч жирэмслэхгүй юм. Харин 12 - 25%-д нь шимэгдэж алга болохгүй байх хандлага байдаг. Тийм үед бол эмийн эмчилгээ хийх хэрэгтэй. Энэ нь бол мэс заслын эмчилгээний заалт биш. Фибромиом гэж савны булчингийн гаралтай хоргүй хавдрын зангилаануудыг хэлдэг. Хортой болох магадлал маш бага. Нэг буюу олон голомтод хэлбэрээр умайд үүсдэг. Илрүүлээд зохих эмчилгээ хийгдэх юм бол аюулгүйгээр бүрэн эдгэрэх боломжтой.

- Урьдчилан сэргийлэхийн тулд?
- Юуны түрүүнд хавдарын талаар мэдлэг мэдээлэлтэй байх. Жил болгон нэг удаа эсийн шинжилгээ болон хавдрын нарийн мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж байвал та савны хавдраас болж амь насаа алдахгүй байх 100%-ийн баталгаа болно. Ялангуяа цэвэршилтийн насны болон, цэвэршилтийн дараах үеийн хүмүүс онцгой анхаарах хэрэгтэй. Яагаад ингэж хэлж байна гэвэл ер нь хавдар өвчин бол настай буюу нас ахих тусам тусах магадлал өндөрсдөг өвчин юм.

- Эрчүүдэд хандаж хэлэхэд
- Эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдар нь бэлгийн замаар халдварладаг гэдгийг манай эрчүүд сайн ойлгох ёстой юм. Бэлгийн харьцаанд орохдоо хамгаалалттай буюу бэлгэвчийг зохих ёсоор хэрэглэх хэрэгтэй. Хэдийн вирусын гаралтай гэж байгаа боловч эрэгтэй хүн өөрөө ерөөсөө өвддөггүй харин тараагч гэсэн үг. Мөн хайртай хань, эхнэр дүү, эгч, ээж нар болон эмээдээ анхаарал халамж тавиад жилдээ нэг удаа умайн хүзүүний эсийн шинжилгээ өгүүлэн эмэгтэйчүүдийн хавдрын эмчид үзүүлэх юм бол хамгийн ойр дотны хүнийхээ амь насыг аварах болмжтой юм шүү гэж хэлмээр байна.

- Сайн дураараа хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэж шинжилгээ өгөхийг хүсэж буй эмэгтэйчүүд хаана хандах вэ?
- Эмэгтэйчүүдийн хавдраар дагнасан манай эмнэлэгт эсвэл Хавдар судлалын төвд хандаж болно. Лавлах,цахим бүртгэлийн утас:451143 мөн
Даффодил” клиникт  үзүүлэхэд ямар нэгэн бичиг баримт шаардахгүй тул шууд очих юмуу 55252445 утсаар дугаар аваад үзүүлж, шинжилгээ өгөх боломжтой. Шинжилгээний хариу 5 - 7 хоногийн дараа гарна.

Эмэгтэйчүүдийн хавдар сүүлийн үед ихсэж байна. Мөн залуужиж байна гэж ярих болсон?

Сүүлийн үед хавдар ер нь ихсэх хандлагатай болоод байна. Монголд долоо хоног бүр 3 хүн шинээр өвдөж 2 хүн нас бардаг эмгэнэлт байдалтай. Уг нь эрт илрүүлбэл эмчлэх боломжтой. Залуу эмэгтэйчүүдэд хавдрын урьдал эмгэгүүд хөнгөн хэлбэрээр илрэх нь элбэг байдаг. Гэхдээ 60 орчим хувь нь өөрөө эргээд эдгэдэг. Ховор тохиолдолд 25 наснаас өмнө хорт хавдар үүсдэг. Нэгэнт үүссэн хавдар залуу хүнд арай хурдан тархах явдал бий. Гэхдээ умайн хүзүүний хавдар залуу хүнд илүү хурдан үүсч эхлэхгүй, ялгаагүй олон жил үргэлжилнэ. Нас харгалзахгүй хурдан явцтай хавдрын ховор төрөл гэж тусдаа байдаг.

Умайн хүзүүний шархлааг эмчлэхгүй бол хавдар болох уу?

Шархлаа гэдэг бол олон хэвийн ба эмгэг өөрчлөлтүүд юм. Ямар ч байсан шууд хавдар болчихгүй “урьдал” өвчний үе шатуудыг дамжин 2-10 жилийн дараа хавдар үүсгэх магадлалтай. Хамгийн гол нь нарийн оношилж чадвал бүрэн эмчилж болно.

Шинжилгээг үнэн зөв гаргахын тулд хувь хүнээс дараах зүйлийг анхаарах шаардлагатай. Үүнд:

  • Сарын тэмдэг ирж байх үед аль болох тест өгөхгүй байх
  • Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө шүршүүрт орж болохгүй
  • Шинжилгээ өгөхөөс өмнө 48 цагийн өмнө бэлгийн харьцаанд орж болохгүй.
  • Шинжилгээ өгөхөөс өмнө 48 цагийн өмнө тампон, жирэмснээс сэргийлэх эм мөн эмэгтэйчүүдийн тос, ариун цэврийн хөөс зэргийг хэрэглэж болохгүй.

Шинж, тэмдэг, зовиур
Доорхи шинж тэмдэгүүд нь хавдрын хожуу үе хүртэл илрэхгүй байж болно.

  • Хамгийн элбэг тохиолддог зовиур шинж тэмдэг нь хоолны дуршил буурах, турж эцэх, ядарч сульдах
  • Хавдар томорсон үед өвчтөнд байнга өвдөлт үүсэх, эсвэл хэвлийн баруун дээд хэсэгт зангилаа, овгор зүйл тэмтрэгдэх
  • Гэдэс томрох
  • Шарлалт /арьс, нүдний эвэрлэг бүрхүүл/
  • Элэгний суурь өвчин, хатуурлын улмаас өвчтөний биеийн ерөнхий байдал муудах








Бичсэн: Маша | цаг: 3:59 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(11)
Сэтгэгдэл:


emegtei hunii zovlon gej ih yuma bi ih setgeleer unasan uilsan savtaiga uldehiin tuld jijig emneleguud n solongosiin savtai n avan gedeg yum bnle.tom emnelegt hagalgaand orson yamar ch sorivgui edgesen 2 tom .yum bn gesen hagalgaa hsen 2 tom yumnihan hajuud n dahaid 4 yum 6 bulchirhai avsan gesen.aimaar bga biz uurusu aisan shu.uurinhu bieig harahad yu ch medegddeggui bsan ugluu sheeh geheer joohon bondoogood 2sartai jirimsen hun shig gehuude.huuhnuud mini uursdiigu bas chagnaj bhgui bol jilde neg udaa esiin shiljilgeeg ugch bhgui bol blohgui yum bnle uuru tusaj bjil unshij sudlah yumda. urdan yu ch meddeggui bj
Бичсэн: suvda (зочин) цаг: 2:37, 2012-7-27 | Холбоос | |


byambaa chi havdarin shinjilgee ugsun n deere
erthen uzuul
Бичсэн: suvda (зочин) цаг: 2:22, 2012-7-27 | Холбоос | |


minii hevlin baruun tald hatuu yum barigdaad bdag bsan gaihaal neg uzuulen gej yavsaar bgad tomrulchihsan bnle neeh zoviurgui haaya dooguur hatgaj uvddug bsan uzuulsen 7,8cm tom bn savtai n avan ugui bol tom emnelgeer yav geed solongosin tom emnelegt durangin hagalgaa hiilgesen aimaar unetei bsan zahiaj helehed nad shig heneggui bj blohguie esiin shiljilgee ugch bsan n
amind ulziitei shuu huuhnuudee.savni bulchingin garaltai horgui havdarin zangilgaa gedeg n taarj bna
Бичсэн: suvda (зочин) цаг: 2:21, 2012-7-27 | Холбоос | |


minii
minii davsnagaar mash hvchti ovdolt ogood baih yumaa mon suuhad savruugaa hatgaj ovdood baih yum ene yunaas boldog yum be nadad hariult ogooch
Бичсэн: byambaa (зочин) цаг: 1:16, 2012-5-15 | Холбоос | |


whew!
Бичсэн: Зочин цаг: 1:29, 2011-10-22 | Холбоос | |


Асуулт
Миний умайд ямар нэгэн цэврүү юм уу нэг тийм юм байна гээд байхын. уг авахад их амархан гэхийн. Монголоор ярихгүй болохоор яг ойлгохгүй байна нарийн юмыг нь.

энэ юу байж болох вэ монгол нэрийн мэдэх гэсийн.
Бичсэн: Асуулт (зочин) цаг: 9:11, 2011-4-14 | Холбоос | |


би хоргүй хавдартайгаа мэдээгүй явсаар нэлээд томруулсан өөрөөр хэлбэл хэвлийн баруун дээд талд тэмрэгддэг болсон байсан. Тэгээд л авхуулхаар болсон чинь их том байна гээд савтай нь авсан. одоо би 28 настай надад маш харамсалтай байна над шиг ийм сэтгэлийн зовлонтой хүн байвал сэтгэлээ хуваалцаач
Бичсэн: Зочин цаг: 9:05, 2011-1-22 | Холбоос | |


нхэрх
Бичсэн: Зочин цаг: 9:05, 2011-1-22 | Холбоос | |


chamd l gej helehed
horgvi havdar tiimch ih setgel zovooson asuudal bish ee sanaa zovoltgvi ee harin chi ooroo bolokjtoi bol avahuulsan ni deer shvv yavaandaa udaan hugatsaanii tursh bgaad bval hortoi boldog gej sonsoj bsan yum aa er ni emegteichvvd bid oorsdiigoo hairladaggvi vr hvvhed nohoroo l gej yavsaar bie-ee bardag shvv chamd amjilt
Бичсэн: Маша цаг: 3:40, 2010-4-6 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: oyuk (зочин) цаг: 5:20, 2010-3-30 | Холбоос | |


гуниглах намайг савны хоргүй хавдартай гэсэн ви одоо яах вэ?
Бичсэн: Зочин цаг: 4:14, 2010-3-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant