Саяхныг хүртэл гоо сайханчид хүний хүзүү нүүр, цээжний арьсанд тэжээлийн тос их шаадлагатай хэмээн үзэж байсан. Гэвч үнэн хэрэгтээ хуурай арьсанд тэжээлийн тос “нялах” тусам үр дүн муу гарчээ. Хачин жигтэй байгаа биз.
- Энгийн арьс
Энгийн арьсанд ямар тос хэрэглэх нь тийм ч хүнд асуудал биш гэнэ. Ердөө л байгалийн төгс байдлыг нь дэмжих зорилгоор жирийн тэжээлийн тосыг хэрэглэхэд хангалттай. Харин дөчин наснаас хойш арьсандаа арчилгаа хийж эхлэх хэрэгтэй. Танд зөвлөхөд долоо хоногт нэг удаа дараахи жороор бигнүүр бэлтгэн нүүрэндээ тавь. Үүнд :
Өндөгний шарыг зөгийн балтай хутгаж, дээр нь жүржийн шүүс 10 дуслыг нэм. Эцэст нь хоолны халбагаар гурил нэмж зуур. Бэлэн болсон зуурмагаар нүүрэндээ бигнүүр тавь. Тэгээд 10 -15 минутын дараа нүүрээ бүлээн усаар угаа. Таны арьс мэдэгдэхүйц толигор сайхан болно.
- Хуурай арьс
Ургамлын гаралтай тэжээллэг тосыг идэвхтэй хэрэглэх шаардлагатай. Хуурай арьсанд тэжээлээс гадна чийгшил ихтэй тосыг сонгон түрх. Ин гэснээр чийг гүн нэвчиж арьсанд дутагдаж байгаа шингэнийг нөхөж өгдөг. Ялангуяа хэт их хуурайшилтай арьсанд тос амархан шингэдэг учир үрчлээс суусан хэсэгтээ нэмж түрхэж байх хэрэгтэй.
- Тослог ихтэй арьс
Тослог арьсанд найрлагандаа жүрж, зуун наст, намуу, балжингарам цэцгийн ханд орсон тос хэрэглэвэл илүү зохимжтой. Мөн дараах жороор бэлтгэсэн бигнүүрийг нүүрэндээ тавиарай. Үүнд:
….Хатаасан балжингарам цэцгийг нүдэж нунтаглаад өндөгний цагаантай
холиход танд хэрэгтэй бигнүүр бэлэн болно. Түүнийг хүзүү, нүүрэн дээрээ түрх. Эцэст нь 15-20 минутын дараа зөөлөн нойтон хөвөнгөөр арчиж авна.