2012-3-22
Миний амьдрал Миний төсөл

Ямар ч эм хvнийг зорилготой байхаас илvv хvний амьдралыг уртасгаж чадахгvй/ vvнийг эм ч хvлээн зөвшөөрдөг/

Би энэ үгэнд маш дуртай.Залуу хүн бүрийг өөрийн гэсэн хүсэл тэмүүлэл зорилготой байгаасай гэж би боддог.Яагаад би энэ бичмэлийнхээ гарчгийг ингэж нэрлэсэн бэ?гэвэл бид ажил албан дээрээ богино болон урт хугацаатай төсөл төлөвлөгөө олоныг бичиж түүнийхээ биелүүлэлт болон ойрын болон стратеги төлөвлөгөөндөө хүрч ажиллахын төлөө хичээдэг.гэтэл яагаад өөрсдийнхөө амьдралыг төсөл төлөвлөгөө болгон бичиж болохгүй гэж.Миний хувьд би өөрийн гэр бүлийнхээ насан туршийн төсөл болон төлөвлөгөөгөө бичиж эхлээд 5 сар болж байна.Энэ төсөл маань надтай хамт цаг үргэлж шинэ санаагаар баяжиж үүнийгээ дагаад хийх ажлын төлөвлөгөө маань ихсэж байгаа.Та яаж бичихээ мэдэхгүй байвал би танд туслъя.

                                                                 "happy family"-н насан туршийн төсөл төлөвлөгөө

Үүнд:        1.Ажил мэргэжил

                 2.Гар бүл

                 3.Орчин

   1.Ажил мэргэжил/n жилийн дараа/

1.1. Би ямар бүлгийг удирдахыг хүсч байна вэ?

1.2. Миний үүрэг хариуцлагын түвшин ямар байх вэ?

1.3. Ажилдаа би хэр зэрэг нэр хүндтэй байх вэ?

1.4. Би хэдий хэмжээний орлого олдог байхыг хүсч байна вэ?

   2.Гэр бүл/n жилийн дараа/

2.1. Би гэр бүлийн маань амьдрал ямар байгаасай гэж хүсч байна вэ?

2.2. Би ямар орон байранд амьдрахыг хүсч байна вэ?

2.3. Хүүхдүүдээ өсч том болсон хойно нь би яаж туслахыг хүсч байна вэ?

2.4.Би гэр бүлээ оюун ухаан бие бялдарын хувьд ямар байгаасай гэж хүсч байна вэ?

   3.Орчин/n жилийн дараа/

3.1. Би ямар найзуудтай байхыг хүсч байна вэ?

3.2. Би ямар хүрээлэлтэй болохыг хүсч байна вэ?

3.3. Би ямар нийгэмлэгийн ерөнхийлөгч болохыг хүсч байна вэ?

3.4. Би ямар уралдаан тэмцээнд оролцохыг хүсч байна вэ?                                   

За үүний дагуу бичээд бичсэн зүйлээ бодит болгохын төлөө урагшаа.Аан үүний нэрний хувьд уу? happy family бол манай гэр бүлийн гэр л дээ хэхэхэ та ч бас өөрийнхөө гэр бүл яагаад гэр өгч болохгүй гэж...Айл болгон жаргалтай байх болтугай




                                                                                                                              Дейвид Жозеф Щварц-Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг

Бичсэн: Маша | цаг: 7:30 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Сайхан санаа байна байна. Би төлөвлөгөө бичиж үзэх гээд учраа олдоггүй. Их тус болохнээ
Бичсэн: Зочин цаг: 9:22, 2014-6-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant