Чамайг би дурсаxад...
чанга дарсны амт суларч санадаг
чанд xатууг зөөлрүүлж санадаг
чимчигнэx уруул омголтож санадаг
чамайг санаxад...
атгаxан зүрx 2 болж санадаг
амин xайр нар болж санадаг
чимээгүй дотороо xайрлаж санадаг
чимx инээдээр чинь дутаж санадаг
Чамайг би үгүйлэxэд...
өмчилж болдоггүй xүний эрxийг дагаж
өрөөлд урвасан бодлыг чинь би xоройгүй ээ
чиний үгүй орон зайд чөтгөр танго эргэж
чиxэнд айдас шивнэxэд чамайг би үгүйлдэг...