2010-05-05
элэгний хорт хавдар
         
Элэгний хорт хавдрын эхний vед ямар ч шинж тэмдэг илэрдэггvй
Огноо: 2004-11-23 10:28:22


Хавдар судлалын төвийн дөвлөх эмч, ЭМШУИС-ийн мэс заслын тэнхмийн багш доктор,профессор Р.САНДУЙЖАВ энэ удаа "Шууд ярилцлага"-д оролцлоо. Элэгний хавдар сvvvлийн vед ихэсч байгаа нь хvмvvсийг цочирдуулж байгаа билэээ. Элгийг хавдраас сэргийлж хавдартай болсон ч бага дээр нь мэс заслын аргаар авахуулбал нөхөн төлжихдөө сайн аж.
- Элэгний хорт хавдар юунаас vvсдэг юм вэ?
Хорт хавдар vvсэхэд нөлөөлдөг гол хvчин зvйл нь В, С вирvсээр элэг өвчлөх архи уух, тамхи татах, муудсан хvнсний бvтээгдэхvvн тухайлбал афлатоксиноор бохирлогдсон хоол тэжээл хэргэлэх, архаг буюу элэгний хатуулрал өвчин юм.
В, С вирусээс өвчилснөөс хойш 8-30 жилийн дараа элэгний архаг vрвсэл, элэгний цирроз, элэгний хорт хавдар шат дараалан vvсч байна гэдгийг эрдэмтэд судалж тогтоосон В. С вирусын шалтгаантай элэгний архаг өвчтэй,хатууралтай, архи уудаг, тамхи татдаг хvн хорт хавдраар өвчлөх эрсдэл их байдаг.
- Ямар шинж тэмдэг илрэх вэ?
Элэгний хорт хавдрын эхний vед ямар ч шинж тэмдэг илэрдэггvй. Ер нь элэгний хорт хавдар нь өвчилсөн элэг буюу хатуурлын суурин дээр vvсдэг гэдгийг хvмvvс сайн ойлгох ёстой. Энэ нь шалтгаангvй турах ядрах, хөдөлмөрийн чадвар буурах, залхуу хvрэх бие загатнах биеэр улаан тууралт vvсэх гарын алга улайх хамар, амнаас цус гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг юм. Ер нь хvмvvс төгс эмчилгээ хийх боломжгvй шатандаа ортол хvндрvvлчихээд ирдэг нь харамсалтай байдаг. Нэг см хавдар vvсэхэд таван жил болдог гэхээр уг нь удаан явцтай өвчин. Томоохон хавдар элгэнд vvсчихээд байхад л би эрvvл гээд зvтгээд байдаг. Тэгэхээр зовиургvй ч эмчид vзvvлж, зовиургvй ч эмчид vзvvлж шинжилгээ хийлгэж байх нь чихал. Элгэнд хавдартай төстэй 22 төрлийн өвчин байдаг
- Элэг солих мэс заслыг хаана хийдэг вэ Өртөг нь ямар байдаг бол?
Элэгийг хорт хавдрын эрт vед тодруулбал тав хvртэл см хорт хавдартай vед мөн элэгний хатуурал хэвлийдээ устай шарласан дутагдалд орсон тохиолдолд солиулж болно. Манайхан ихэвчлэн Хятадад элэг солиулах мэс засал хийлгэдэг. Дунджаар 20-80 Мянган ам доллар төлдөг гэсэн
- Элэгний хавдрыг судсыг нь бөглөж эмчилдэг гэсэн. Vvнийг хавдрын ямар тохиолдолд хийдэг вэ?
Элэгний хавдрыг мэс заслаар авах боломжгvй vvнийг дараахь эрсдэл ихтэй өндөр
настан, бусад эрхнэний архаг өвчтэй өвчтөнд судас бөглөх эмчилгээ хийдэг. Энэ нь
рентгений хяналт дор элэгний хавдрын тэжээгч судсанд нарийн гуурс оруулан
тvvгээрээ хавдрын эсрэг эмийн судас бөглөх эмтэй хольж хавдрын өсөлтийг зогсоох
арга юм.
- Элэгний хавдрыг ямар шинжилгээгээр оношлох вэ?
Vvнийг хоёр төрлийн шинжилгээгээр оношилж болно. Эхнийх нь ЭХО Гэхдээ ЭХО-гоор 0,5-1 см хаавдрын л илрvvлэх боломжтой. Хоёрдугаарт дархлааны шинжилгээ. Элэгний хавдар хатуулал, архаг vрэвсэлтэй өвчөтний цусанд өвөрмөц уураг бий болдог. Тэр уургийг илрvvлэх дархлааны шинжилгээ хийнэ гэсэн vг.
- Элэгний хавдар удамшдаг уу ?
Шарласан эхээс хvvхдэд цусаар В, С вирус дамждаг тул удамшдаг мэт харагддаг.Хөхvvл хvvхдэд В, С вирус сvvгээр дамжиж болно. Энэ нь шvлс, цус тариа гээд бvх замаар дамждаг. Манайд ой хоёр сартай хvvхэд элэгний хорт хавдар тусч ирсэн. Энэ нь эхийн ургаар дамжсан тохиолдол. Vvнийг элэгний төрөлхийн хавдар гэдэг.
- Намайг элэгний хавдартай мэс зvасал хийлгэж спиртээр хатаана гэсэн. Vvнээс өөр арга байдаг уу?
Элэгний хавдрыг эмчилэх төгс ба хавдрыг авч спиртээр хатаахыг төгс арга гэдэг
Судас бөглөх, судсанд эмийн эмчилгаа хийх зэрэг эмчилгээ нь бvрэн эдгээж чадахгvй
ч, хавдрыг багасгаж, амьдралыг уртасгаж чадна.
- Эллэгний хорт хавдрыг авч болохгvй ямар тохиолдол байдаг вэ?
Хавдар нь томорсон элэгний дутагдалтай, хатуурсан нас өндөртэй болон хагалгааны дараа гарах хvндрэл, эрсдэл ихтэй зэрэг олон тохиолдол байна.
- ЭХО-д харуулахад элгэнд хавдар шиг сvvдэр байсан. Эмч дааврын эмчилгээ хийлгэ гэсэн нь ямар учиртай юм бэ?
Элгэнд ЭХО компьютерээр харахад сvvдэртэж яг хавдар шиг төстэй харагддаг 22 төрлийн өвчин байдаг. Дааврын өөрчлөлтvvдийн vед элэгний эсийн ургалт бий болдог. Тэгвэл мэс засал хийлгэх хэрэггvй. Даавраа хэвийн болго эмийн эмчилгээ хийлгэвэл зvгээр. Харин хортой, хоргvй хавдрыг мэргэжлийн газар л vзэж оношилно ялгана.
-Дээр хэлсэн 22 төрлийн өвчнийг ЭХО-гоор харахад хавдраас ялгарах уу?
ЭХО-д харж байгаад яг тэр голомтоос нь эдийн болон эсийн шинжилгээ авахуулбал хөдөлгөөнгvй нотолж болно.
-Элгэнд хатгалт хийж шинжилгээ хийхийн ач холбогдол юу вэ?
Элэгний хатуурал, архаг өвчнийг оношлох зорилгоор элгэнд хатгалт хийхэд ямар ч уршиг, хvндрэл байхгvй. Хоргvй хавдар, эсвэл элэгний архаг өвчтэй хvнд элэгнээс нь хатгалт хийж шинжилгээ авсны дараа элэгний нөхөн сэргэлт сайжидаг. Элэгний эрvvл эс нөхөн төлжиж хатуурсан хэсэг эргэж, зvгээр болсон тохиолдол байдаг.
-  Ер нь элэгний өвчлөл стресстэй холбоотой байдаг уу?
Хvний стресс маш их цочрол vvсгэдэг. Тэр утгаараа байнгын цочрол, дарамт сэтгэл санааны хямралтай байвал хvний дархлааны чанар муудна. Тийм учраас орчин vед стресс бол хавдар vvсэх нэг шалтгаан гэж vзvэж байна.
- Гэдэс дуурч, хоолонд дургvй болох нь элэгтэй холбоотой юу. Ийм тохиолдолд яах вэ?
Элэг бол хоол боловсруулах эрхтэн учраас элэгний ажиллагаа хямрахаар ходоод, улаан хоолой нарийн гэдэс болон бусад хоол боловсруулах эрхтэнvvдийг мөн хямраана. Тэгэхээр гэдэс дvvрч, хоолны шингэц удаашран ялангуяа махан хоол шингэхгүй өөхөнд дургvй болооод ирвэл эмчид vзvvлж, ишнжилгээ хийлгэх хэрэгтэй.
- Элэгний В, С вирусын халдвар авсан хvнд ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Манайхан шар гэдэг өвчнийг биеийг нь шарладаг гэж ойлгодог. Гэтэл В, С вирусын халдвар авсан хvмvvст ямар нэг өвөрмөц шинж гараглгvйгээр өвчлөөд өнгөрсөн байдаг. Зарим хvнд ханиад хvрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ийм тохиолдолд хvмvvс шарласанаа мэддэггvй. Гэтэл шарласны дараа хvний усанд вирусын эсрэг бие vлддэг.Vvнийг илрvvлэх тусгай шинжилгээ хийдэг. Тарианы шарын нууц vе нь зургаан сар vргэлжлэх тохиолдол ч бий.
- Шарлаагvй, архи тамхи хэргэлдэггvй хvний элэг яагаад мууддаг вэ?
Архи уухгvй ч яагаад элэгний хавдар тусдаг юм бэ гэж хvмvvс асуудаг л даа.Хамгийн гол хvчин зvйл бол элэгний В. С вирусээр өввчлөх нь элэгний хавдар vvсэх гол шалтгаан болдог. Гэхдээ хоол унд бас нөлөөлнө. Сvvлийн vед нөөшилсөн, дарсан лаазалсан хvнс их хэрэглэх болсон нь тодорхой хэмжээгээр нөлөөлнө.Нэг л шарласан бол архи уугаагvй байсан аажимдаа элгийг гэмтээдэг учраас хавдар vvсч болно. Гэхдээ шарласан мөртөө архи уудаггvй бол элэгний өвчнөөр өвдөхгvй байж болно. Vvнд маш том ялгаа байдаг.
- Зарим хvн шарласанаа мэдэхгvй өнгөрнө гэж юу гэсэн vг вэ. Хvндрдэггvй зvгээр болно гэсэн vг vv ?
В .С вирусын халдвар авч элэг нь өвчилсөн ч биеийн арьс, салст шарлаж өнгө нь өөрчлөгдөхгvйгээр зөвхөн биеийн ерөнхий хямрал байдлаар халуурах, бие өвдөх, сулрах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Тухайн vед хvндрэлгvй өнгөрч байгаа боловч ихэнх нь бараг 80 хувь нь элэгний архаг vрэвсэлд шилжиж байдаг. Иймд цаашид анхаарах нь зvйтэй
- Жижиг, улаан мэнгэ шиг юм биеэр туураад байх юм. Элэгний өвчин ингэж илэрдэг гэж сонссон ?
Элэн цөсний өвчтэй холбоотой байж болно. Ихэнхдээ бараг 80 хувь нь элэгний өвчтэй холбоотой байдаг. Элэг өөрөө цус бvлгэннэлтэд оролцож, судасны ханын хэвийн байдлыг зохицуулдаг Тийм учраас элэгний ажиллагаа хямарч өвчлөхөд судасны хана нэвчимхий чанар өөрчлөгдсөн,цусны бvлэгнэлт багасаад ирэхээр улаан толбон мэнгэ vvсдэг.
Цөс авахуулсны дараа өөх тостой хоол идэж болохгvй

- Би хоёр жилийн өмнө цөсний чулуугаа авахуулсан. Одоо гэдэс дvvрч ходоод байнга өвдөх болсон. ЭХО-д харуулахад элэг том гэж гарсан. Элэг муудсан гэсэн vг vv?
Элэг томорно гэдэг нь элэг өвчилж, архаг vрэвсэл явагдаж байгаа гэсэн vг. Ер нь цөс авахуулсны дараа дээрх шинж тэмдэг гардаг тал бий. Ялангуяа өвдөж байхад нь цөсний чулууг авахуулсан бол өмнө нь яаж өвдөж байсан. яг тvvнтэйгээ адилхан зовиур шаналгаа vvсдэг юм. Тийм учраас цөсөө авахуулсан бол өөх тостой хоол идэж болохгvй. Шарсан хайрсан хоол идэлгvй аль болох ногоотой хоол. цагаан идээ хэргэлэх хэрэгтэй. Ер нь хоолны дэглэмийг барьж байвал цөс өвдөхгvй
- Цөс өтгөрөлттэй нугаралттай, тул угаа гэж хэлсэн л дээ. Угаахаар хатгаж өвддөг.Чулуужихаас яаж хамгаалах вэ?
Цөсний ажиллгааг хоолоор элгэнд өөрчлөлт ороогvй бол тааж өгөх нь хэрэггvй
- Ээжийг маань элэгний хатууралтай гэсэн. Гэтэл хоолны дэглэм барьж байна гэж хар цай ууж элсэн чихэртэй талх л идэх юм. Ер нь хоолны дэглэм гэхээр ямар хоолыг зөвшөөрсөн байдаг юм бэ?
-Хоолны дэглэм барь гэдэг нь өлөн бай гэсэн vг биш. Өлөн байвал уургийн дутагдалд орж элэг, улам их өвчилдөг. Өөх тостой шарсан хайрсан хонины махтай хоол идэхээс зайлсхийж элгэнд ачаалал өгдөг хоол идэхгvй байх ёстой. Сvvтэй цай ууж болно. Харин сvvг vргэлж ууж болохгvй. Сvv кальци ихтэй учраас өдөрт дунджаар 200-250 мл сvv уух ёстой. Учир нь насанд хvрсэн хvний ходоод сvvг шингээхдээ удаан байдаг. Элгэнд саахар их хэрэгтэй байдаг юм. Элэгний талх бол саахар гэдэг. Аминдэмтэй хоол идэх хэрэгтэй.
- Сvvлийн vед тураад, хааяа тууралт өгч гvйлгэдэг. Энэ мөн л элэгний хатууралтай холбоотой юу ?
Элгэн дэх вирусын идэвхжил ихсэн элэгний эс vхжиж, өвчин сэдэрч хямарч байна гэсэн vг. Эмчлvvлэх шаардлагатай
- Хvмvvс элэгний эм маш ихээр уудаг.Эм хор биш бол vv ?
Эмийг тохируулж зөв ууж, хэргэлэх ёстой. Эмийг дөрвөн улирөл ууна гэсэн vг биш.Тодорхой хугацаагаар завсарлах хэрэгтэй
- Хааяа миний хамраас цус гараад байдаг нь элэгтэй холбоотой юу?
Элэгтэй холбоотой байж болох ч тvvнээс гадна цусны даралт ихдэх, хамрын хөндий дэх цус алдалтын цэг гэмтэх, эсвэл цусны өвчин зэрэг шалтгаан, нөлөө байж болно. Вирусын шинжилгээг давтан хийлгэ
- Элэгний архаг vрэвслэтэй хvн хорт хавдраас сэргийлэхийн тулд юунд анхаарах ёстой вэ?
Өөртөө хяналт тавьж хоол ундны дэглэмийг баримтлах, vнэхээр элэг өвчилсөн vрэвссэн байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй. Манайхан В, С вирустэй болчивол vхнэ гээд бодчихдог. Тэгж болохгvй С вирусээр өвчилсөн ч элгэн дэх биохимийн vзvvлэлт өөрчлөгдөөгvй бол заавал эмчлэх гэх албагvй Эмчид зургээн сар тутамд vзvvлчихээд хяналтанд байж болно.
- Бага байхдаа шарласан. Элэгний С вирустэй. Саяхан вирусын шинжилгээ хийлгэхэд вирус илрээгvй гэсэн. Энэ ямар учиртай вэ?
Ямар vед шилжvvлсэн гэдгээс хамаарна. Урвалж болон шинжилгээний чанар, зөв аргаас шалтгаална. мөн С вирусын эсрэг эмчилгээ хийлгэснийхээ дараа шинжилгээ өгсөн бол вирус нь илрэхгvй байж болно. Харин вирусын эсрэг ямар ч эмчилгээ хийгээгvй бол вирус устсан байх боломжгvй. Тийм учраас давтан шинжилгээ өгөх хэрэгтэй. Мөн шинжилгээ өгөхөөс өмнө 14 хоног буюу сарын дотор архи ууж болохгvй.
- Миний цусны дэлгэрэнгvй шинжилгээний ГПТ vзvvлэлт 80, 90 хvрдэг. Эм уухаар гайгvй болж энэ мэтчилэн хэлбэлзээд байна. Яавал зvгээр болох вэ?
ГПТ vзvvлэлтийн зөвшөөрөх дээд хэмжээ нь 42-оос бага байх ёстой. Тэгэхээр хоёр дахин ихэссэн байна гэдэг нь элэгний архаг vрэвсэл байна гэсэн vг. Хоолны дэглэм баримтлах хэрэгтэй.
- Саяхан ЭХО-д харуулахад цөсний чулуутай, элгэндээ өөхтэй, нойр булчирхайн нягтрал ихтэй гэж гарсан. Хаана хандаж ямар эмчилгээ хийлгэх вэ?
Биохимийн шинжилгээ өгч эмчилгээгээ хийлгэх шаардлагатай. Дотрын болон элэгний мэргэжлийн эмчид хандаж болно
- Элэгний өвчинд малын тvvхий элэг идэх сайн уу. Бид элгийг шvvрхийгээр нь иддэг.
Эрхтэнд сайн нөлөөтэй эмчилгээ гэж ардын эмнэлэгт байдаг. Тvvнээс биш шvvрхий элэг идээд эдгэсэн тохиолдол байхгvй. Элэг бол маш сайн нөхөн төлждөг эрхтэн
- Элэгийг нөхөн төлжих чадвар сайтай эрхтэн гэдэг?
Тэр vнэн. Тийм учраас мэс засал хийж байна. Элэгний 75 хувийг авч 25-хан хувь нь vлдэхэд нөхөн сэргэх чадвартай гэж vздэг учраас мэс засал хийдэг юм.
- Байнга хоёрдугаар хоол идэхэд элгэнд нөлөөлөх vv?
Шарсан хайрсан өөх тостой хоол сөргөөр нөлөөлнө.
- Элэгний хавдарт сайн рашаан гэж сурталчилаад байдаг. Энэ тухайд?
Ийм рашаан байх ёсгvй .Элэгний архаг vрэвсэлтэй vед рашаанаар хэвийн vйл ажиллагааг зохицуулж болно тvvнээс биш элэгний хатууралтай буюу хавдартай бол ууж болохгvй. Яагаад гэхээр рашаан хорт хавдар vvсэх боломжийг тэтгэж тvргэсгэдэг.
- Хөгзтэй ааруул идэх нь элгэнд сайн гэж хэсэг ярьдаг байсан?
Хөгзөнд удаан хугацааны хордлого vvсгэдэг, элгийг гэмтээдэг афлатоксин гэдэг
хортой бодис байдаг, шарлаагvй ч архи уудаггvй ч афлатокинтой хоол идвэл элэгний
өвчин хот хавдар vvсгэдэг юм.

/Зууны мэдээ 2004.11.22 /

Бичсэн: Маша | цаг: 21:10 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


Hvren manjing hvnii bied sn gh yum ter dundaa elgend sn gj sonsson ene her vnen be her sn be
Бичсэн: Зочин цаг: 01:57, 2015-11-08 | Холбоос | |


TUSLAACH
MINII AAW ELEGNII HORT HAWDARTAI BOLCHIHOJ TEGEED TER HOR NI MASH TOM HEMJEETEI BN GESEN MON HAWDAR NI TARHAH SHINJTEI BN GESEN AAW MAANI 60NASTAI MONGOLD EMCHILGEE BARAG BHGUI GHIIN HERWEE GADAADRUU YAWJ EMCHLUULBEL EDGEREH MAGADLAL BII YU TUSLAACH YMAR EMCHILGEE HIILGEH ESTOI YM BOLOO freelife_90@yahoo.com gesen haygruu heregtei medeelel bwal yawuulj tus bolooch medeh hen ch bsan bolno aawd mini tuslaach
Бичсэн: Зочин цаг: 16:21, 2011-03-17 | Холбоос | |


sain uu
elegnii tserroztoi hvn ene protsesiig udaashruuléj bvr tsaashlaad zogsooj bolno eleg mash amarhan toljdog erhten yum.
-mah idehgvi
-zagas idehgvi
-tosloggvi hool ideh
-cofe,kola,budaa ,byaslag 1-r guril hereglehgvi baih heregtei bdag.elegend yamaanii tvvhii svv mash sain bas hvren manjingiin shvvs sain bdag.bas usaa shvvj bas nerj uuh heregtee.hezee ch tsadtalaa idej bolohgvi baga bagaar zow id
Бичсэн: Маша цаг: 19:49, 2011-03-15 | Холбоос | |


би элэгний хатууралтай эмчид үзүүлэхээр эм бичиж өгдөг жилд 2удаа эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэдэг ийм байхад элэг нөхөн төлжиж дахин эрүүл элэгтэй болох боловуу
Бичсэн: Зочин цаг: 19:21, 2011-02-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax