2012-10-8
жирэмсэний үед ямар амин дэмүүд хэрэгтэй вэ?
Жирэмсэн үед хэрэглэх цагаан хоолны зөвлөгөө
Цагаан хоолтой жирэмсэн эмэгтэйн хувьд жирэмсэн болсон гээд мах идэх нь хэцүү байдаг. Гэвч хангалттай уургийг та хаанаас авах бэ?, идэхгүй байх нь хүүхдийн эрүүл мэндэд зүгээр гэж үү?, гэсэн асуудлууд тулгардаг. Энд жирэмсний хугацаанд эрүүл аюулгүй цагаан хоолны талаар зөвлөгөө байна. Үүнд шаардлагатай хүнс тэжээлүүд багтсан байгаа.

Уураг
Хичнээн цагаан хоолтон хэрэгтэй уураг авахын тулд загас иддэг гэдгийг мэдэх бол. Жирэмсний үед уураг зайлшгүй хэрэгтэй ч түүнийг 20 хувиар өсгөхөд хангалттай байдаг. Ихэнх америк цагаан хоолтон жирэмсэн эмэгтэйн хувьд дунджаар өдөрт хангалттай уураг авч чаддаг болно. Харин илүүдэл уураг нь өөх болон хуримтлагддаг. Жирэмсэн эмэгтэйн биед өдөрт 300 гр нэмэлт илчлэг  хэрэгтэй бөгөөд энэ нь хүүхдээ эрүүл өсгөхөд хэрэг болдог. Хэрвээ та өөрийн илчлэгийг бүхэл үрийн талх, шар буурцагны сүү, шар буурцагны дүфү, самар,самрын тос, жимс болон хүнсний ногооноос авдаг бол та өөрт хэрэгтэй уургаа авч болно гэсэн үг.

Омега-3 өөх тосны хүчил
Та магадгүй загас идэж омега -3 өөх тосны хүчлийг авах ёстой гэдгийг сонсож байсан байх. Харин эдгээр өөх тосны хүчил нь хүүхдийн төв мэдрэлийн систем, тархи, нүдний торлог бүрхэвчийн хөгжилд маш чухал ажээ. Загасны тос нь омега-3-аар баялаг байдаг боловч ганцхан эх үүсвэр биш ээ.

Омега-3 нь маалинга ургамал, хушга, хушганы тос, шар буурцагны бүтээгдэхүүн зэрэгт агуулагддаг байна. Гэхдээ жирэмсний үед зарим төрлийн загас идэх нь аюултай. Учир нь тэдэнд мөнгөн ус болон хар тугалга агуулагддаг байна. Зарим судалгаанаас үзэхэд өөх тостой загас идсэн хүний хөхний сүүнд их хэмжээний хор агуулагддаг байна. Үүний үр юу болохыг хэлж мэдэхгүй ч жирэмсэн эмэгтэй та махчин загас, сэлмэн загас идэхгүй байх хэрэгтэй.

Кальци
Та магадгүй өдөрт шаардлагатай кальци авахыг тулд 4 стакан сүү уух хэрэгтэй гэдгийг сонсож байсан байх. Хүмүүс сүүнээс өөр бүтээгдэхүүнд байдгийг ойлгодоггүй. Ихэнх америк эмэгтэйчүүд кальци хэрэгтэй гэхэд тэдгээр эмэгтэйн толгойнд автоматаар сүү уух гэсэн бодол төрдөг. Цагаан идээнээс бусад кальци агуулдаг бүтээгдэхүүнүүд: брокилли, далайн бүтээгдэхүүн, баяжуулсан жүржийн жүүс, буйлс, навчин байцаа, кальциар баяжуулсан дүфү, будааны сүү болон шар буурцаг. Жирэмсний үед эмэгтэй хүний бие кальцийг үр ашигтайгаар сайн шингээж авдаг байна.

Аминдэм Д
Витамин Д нь жирэмсний үед маш чухал. Таны авсан кальци хүүхдийн ясны хөгжилд зориулагддаг. Харин та өөрт шаардлагатай витамин Д-г нарнаас авах боловч жирэмсэн үед энэ  нь 2 дахин их хэрэг болдог. Тиймээс та хангалттай авахын тулд хүнс тэжээлийг тохируулан хэрэглэх хэрэгтэй. Цагаан хоолтой хүний хэрэглэх витамин Д агуулсан хүнсэнд өндөгний шар, баяжуулсан цагаан идээ, шар буурцаг болон будааны сүү зэрэг багтана.

Вит В12
Витамин В12 нь мах, цагаан идээ, өндгөнд элбэг байдаг. Цагаан хоолтой хүмүүсийн хувьд энэ витаминыг шар буурцагны сүү, мах орлуулагч болон өглөөний цайны дээрхи амуу тарианаас авч болно. Мөн таны өдөрт хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн хангалттай В12 агуулж байх хэрэгтэй.

Төмөр
Эмэгтэй хүн жирэмсний үед төмрийн хэрэглээг ихэсгэх хэрэгтэй болдог. Учир нь хүүхдийн өсөлтөнд хангалттай хүчилтөрөгч хэрэгтэй. Эхийн цусны түвшин өссөнөөр хүүхдэд хүчилтөрөгч очно. Зарим эмэгтэйн хувьд хоолондоо юу хэрэглэхээс хамааран цус багадалттай болдог. Төмрөөр баяжуулсан хүнсний бүтээгдэхүүнд ногоон навчит хүнсний ногоо, шош,хатаасан жимс, далайн ургамал, самар зэрэгт байна. Зарим эмч нар жирэмсэн эмэгтэй хүн өөрийн юу хэрэглэж идэж байгаа талаар өөрийн эмчтэйгээ зөвлөж ярилцаж байх хэрэгтэй.

Бичсэн: Маша | цаг: 2:33 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant